Цөөврүүдийг үзээгүй
гэрээсээ холдоогүй
цөөхөн хүнтэй сууринд
гэмгүйхэн өссөн.
сав саарлыг нь харахаар сэтгэл өвдөж
сар бороошход элэг дэвтэж
хувин савны ханигнах чимээ горьдох
худаг бараадсан хэдэн үнээг өрөвдөж
гэрээсээ холдвол зах нь харагдах сууриндаа
гэмгүйхэн өссөн.
ирэх тоолонд хэн нэгнийг минь нутаглуулчихсан суух
ихэр хүүхэд, шинэ айл зөрөөд ирчихсэн байх
агшны өмнө л орхисон мэт сууриндаа
агуйд зүйрмэглэсэн түлээний хүн шиг ирэх
ямархан хэцүү.
талын жижигхэн сууриндаа
ярьдаг, ярдаг цөөврүүдээс хол
танихгүй хүнгүй өссөн
танихгүй хүн болох гэтэл
хичнээн амархан
хичнээн...
Өр зөөлөн бүхэнд хайртай. Өр зөөллөгч бүхэнд бас хайртай. Амьдралд хайртай. Албадлага үгүй хийдэг юм бүхэнд хайртай. Мэргэн оюунд, мэдрэмж авъяаст хайртай. Золгүй хэн бүхэнд, золиос юм бүхэнд хайртай.
Subscribe to:
Post Comments (Atom)
Ж ирийн нэг эмэгтэйн нүдэнд тэд хэрхэн харагддаг тухайд л ярья лдаа. Тэгхээр эхлээд эрчүүдийн тухай бичих үү эсвэл өөдөөс минь хорсол...
-
Хоолны махаа нойтон хөвдөнд булж хадгална. Хэдий зуны адаг сар ч мах муудахгүй. Харин ялаа өт цацахыг нь яагаад ч аргалж чадахгүй дээ. О...
-
Ээж рүүгээ яваа Эрдэнэхүү гурван настай. Эх орны минь хѳрѳг шиг Энгийн л мѳрѳвчтэй ѳмд, сэргэлэн тѳрх, бяцхан ханиадтай. Хѳшиг сѳх...
-
Од түгсэн олон тогтоол туучиж чамдаа очдог. гишгэхэд үсэрсэн аль нэгийнх нь гэрэлт биеийг чи халааснаас минь олдог. цувуулж өгдөг олон...
No comments:
Post a Comment