Monday, March 4, 2019

Бутны мөчирт болжмор суух нь...

Бутны мөчирт 
Болжмор суух нь
Юутай хөнгөн?
Ажаад л 
Алгыг минь дэрлэн нойрсогч
Чамайгаа бодлоо.

Өнөө маргаашгүй л 
Амаржих дөхсөн чиний минь алхаа
Өхөөрдмөөр...
Бөөрөнхий бяцхан болжмор
Тэнд явгалан алхах шиг
Бөмбөрөөд л, хацар дээр чинь
Тэсгэлгүй үнсээд авмаар...

Бутны мөчирт 
Болжмор суух нь-
Чи хүнстэй торны цаад сэнжээс
Чимээгүй дамжлан алхах нь-

Дулаан энэ л амьдралд тань 
Бурхан минь
Юутай их итгэл, уйлмаар их итгэл вэ?



      Ж ирийн нэг эмэгтэйн нүдэнд тэд хэрхэн харагддаг тухайд л ярья лдаа.  Тэгхээр эхлээд эрчүүдийн тухай бичих үү эсвэл өөдөөс минь хорсол...