Wednesday, January 9, 2019

Галт тэргэнд танилцсан Эрдэнэхүү-д

Ээж рүүгээ яваа 
Эрдэнэхүү гурван настай.
Эх орны минь хѳрѳг шиг
Энгийн л 
мѳрѳвчтэй ѳмд,
сэргэлэн тѳрх,
бяцхан ханиадтай.

Хѳшиг сѳхѳж уйтгарт зам ширтэхгүй
Хѳндүүр тийм гуниг суугаагүй Эрдэнэхүү.
Хѳдлѳх бүр нь хагацал байдаг Галт тэргийн
Хѳѳрхий тийм хүлээлт мэдрээгүй Эрдэнэхүү.

Хүүхэд насанд хүргэж ѳгдѳг Галт тэрэг... гэж
Хүүе! ямар үнэн, ямар уйлмаар дуу вэ?
Эх орны минь хѳрѳг шиг
Цэцэрлэгээсээ хол бол, ээжээсээ хол бол
Цэвэрхэн гар, толигор гутлаасаа ч хол
Чихэрт дуртай шигээ шүлэгт дургүй Эрдэнэхүү
Чи миний ямар үнэн, ямар уйлмаар...

No comments:

Post a Comment

      Ж ирийн нэг эмэгтэйн нүдэнд тэд хэрхэн харагддаг тухайд л ярья лдаа.  Тэгхээр эхлээд эрчүүдийн тухай бичих үү эсвэл өөдөөс минь хорсол...