Sunday, February 17, 2019

Буцах замын шүлэг

Эвий минь,
чи минь тэгэхэд уйлж байсан санагдана
Ѳѳр хэн намайг ингэж үдхэв дээ? гэж бодоход
Ѳчнѳѳн гунигийн цаана бяцхан баяр тѳрнѳ.
Гэргий минь,
чи минь тэгэхэд
Үг битгий дуугар, битгий дуу аял
Үгүй бол уйлах нь би! гэсэн санагдана
Ѳѳр хэн намайг ингэж үгүйлхэв дээ! гэж бодоход
Ѳчүүхэн догдлолын цаана ёроолгүй уйтгар тосно.


Газрын зам ѳгсѳж уруудан сэрүү татуулж
Ганцхан сэтгэлийн зам халуу дүүгнэ
Баруун хацрыг тань норгоод нулимсны ганц дусал
Барагдав уу гэтэл энгэрт чинь унасныг
Тэмтрэхүй хуруунд минь шингэж
Тэр чигтээ одоо дотор минь буйг мэдэрнэ.

Эвий минь,
чи минь тэгэхэд
яаж давна даа! гэж ѳмнѳѳс тань шаналмаар харагдсан сан
Ѳѳр хэн намайг ингэж санахав дээ! гэж бодоход
Ѳвтгѳх зовлонгийн ард тэнцүүхэн хайр гэрэлтэнэ.

No comments:

Post a Comment

      Ж ирийн нэг эмэгтэйн нүдэнд тэд хэрхэн харагддаг тухайд л ярья лдаа.  Тэгхээр эхлээд эрчүүдийн тухай бичих үү эсвэл өөдөөс минь хорсол...