Sunday, February 17, 2019

ЗУУНМОДЫН ДѲРВѲН ЦАГ

1.
Хавар боллоо
Хавсарга даадаггүй
хашааны хэдэн шон хѳѳрхий
Сѳргүүлж босгох аав минь л үгүй бол
Сѳхѳрч зовох ээж минь хѳѳрхий
Би хол.
Цутгах голгүй цасны ус хѳѳрхий
Цуурсан газрыг хавж оёсон
Мяндас шиг хэдэн хашаан банз хѳѳрхий
Далан татах аав минь л үгүй бол
Даана чиг зовох ээж минь хѳѳрхий
Би хол.
Гуйвсан хэдэн үнээ малын
Бүдэрсэн чулуун дороос цухуйх,
Бургисан улаан шорооны
Нойтон зовхи хѳѳрхий
Ѳѳдрѳг суух аав минь л тэнд үгүй бол
Ѳвѳртѳѳ хумигдаад ѳтѳлчих ээж минь хѳѳрхий
Би хол.


2.
Зун ирлээ
Яагаад ч юм
Дэлгүүрээс үзэмтэй үрэл авсан тэр ѳдѳр
Дэргэдүүр цагаан машинтай давхиад ѳнгѳрсѳн
Орой дээр нь тавилгаа ачаад нүүсэн тэднийх
Одоо л буцаад ирэх юм шиг...
Аальгүй хэдэн охид дээс тоглоно
Арай наана нь олон хѳвүүд сууна
Тэр намхан шиг нь, хамгийн доожоогүй шиг нь
Тэгээд бас их санаатай явсан сан.

3.
Намар...
Найман сарын задгай самар,
Наймаачин байтлаа дуу цѳѳтэй хүүхдүүд.
Үсчний газрын дараалал,
Тэндээс гарах хүүхдийн зулай дээрх том, том ѳѳ шиг
Тэнд, энд дутуу нүцгэрсэн модод...
Хүлээх аав минь ѳтѳл, хүрэх газар хол
Хүйтэн бороонд дэндүү удаан давхих шуудангийн тэрэг

4.
Ѳвѳл ирлээ
Ѳрѳвдмѳѳр хэдэн тагтаа, болжмор
хашаанд цугладаг хэвээрээ
Ѳѳрсдѳѳсѳѳ илүүчилж талх үйрүүлдэг
Аав ижий хоёр тэрүүхэндээ дуу хууртай
амьдрал сайхан болно, урь орно! гэж
амьхандаа нэгнээ урамшуулах дулаан үгтэй.

Буцах замын шүлэг

Эвий минь,
чи минь тэгэхэд уйлж байсан санагдана
Ѳѳр хэн намайг ингэж үдхэв дээ? гэж бодоход
Ѳчнѳѳн гунигийн цаана бяцхан баяр тѳрнѳ.
Гэргий минь,
чи минь тэгэхэд
Үг битгий дуугар, битгий дуу аял
Үгүй бол уйлах нь би! гэсэн санагдана
Ѳѳр хэн намайг ингэж үгүйлхэв дээ! гэж бодоход
Ѳчүүхэн догдлолын цаана ёроолгүй уйтгар тосно.


Газрын зам ѳгсѳж уруудан сэрүү татуулж
Ганцхан сэтгэлийн зам халуу дүүгнэ
Баруун хацрыг тань норгоод нулимсны ганц дусал
Барагдав уу гэтэл энгэрт чинь унасныг
Тэмтрэхүй хуруунд минь шингэж
Тэр чигтээ одоо дотор минь буйг мэдэрнэ.

Эвий минь,
чи минь тэгэхэд
яаж давна даа! гэж ѳмнѳѳс тань шаналмаар харагдсан сан
Ѳѳр хэн намайг ингэж санахав дээ! гэж бодоход
Ѳвтгѳх зовлонгийн ард тэнцүүхэн хайр гэрэлтэнэ.

      Ж ирийн нэг эмэгтэйн нүдэнд тэд хэрхэн харагддаг тухайд л ярья лдаа.  Тэгхээр эхлээд эрчүүдийн тухай бичих үү эсвэл өөдөөс минь хорсол...