Wednesday, June 5, 2019

Амьдралд юу эс шантархав...

Санаснаасаа ч эрт намба сууж бид!
Танилтайгаа хэрхэн мэндэлж байна,
Хумс нь хэр цэвэрхэн байна,
Талхаа нямбай зүсэж байна уу? гээд л
Томоогүй, гэрлээгүй явхад юм бүхнийг нь
Тогтож ажигладаг байлаа.
Эртний ч биш
Ноднин, уржнангийн л дурсамж сан
Энэ хугацаанд тэгээд л

Ам мурийж
Эвлэрэн тэврэлдэж,
Алс  хол сууж
Бэтгэртлээ санаж,
Эцэст нь
Эцэг, эх болж
Энгийн л бусдын адил амьдарлаа.

Амьдралд юу эс шантархав, юу эс шархалхав
Араас дуугүйхэн ирээд тэврэх нь л одоо
Тайвшрал болсон, надад
хүч, зориг, хор шар болсон.
Талхаа хэрхэн зүсэхийг нь ч ажиглаад л
Саваагүй, ихэмсэг явж дээ бид!

No comments:

Post a Comment

      Ж ирийн нэг эмэгтэйн нүдэнд тэд хэрхэн харагддаг тухайд л ярья лдаа.  Тэгхээр эхлээд эрчүүдийн тухай бичих үү эсвэл өөдөөс минь хорсол...